Компьютер (компьютерийн систем) гэдэг нь нэг буюу
хэд хэдэн төв процессор өгөгдсөн заавар буюу програмын дагуу өөрийн системийн
төхөөрөмжүүдтэй мэдээлэл дамжуулах шугамуудаар харилцаж, мэдээллийг солилцох ба
боловсруулах, тэдгээрийн үйл ажиллагааг удирдах цогц байгууламж юм.
Компьютерийн системийг төрөл бүрийн өгөгдөл
боловсруулах, интернетэд хайлт хийх, мультмедиа үзүүлэн бэлтгэх, олон төрлийн
тайлангуудыг гаргах, видео тоглоом тоглох гэх мэтчилэн өргөн хүрээнд
ашиглаж болно.
Компьютерийн техник хангамж
Монитор, хэвлэх тєхєєрємж, спикер зэрэг
гаралтын тєхєєрємж нь компьютерт боловсруулсан мэдээллийг хэрэглэгчдэд
ойлгомжтой хэлбэрээр харуулдаг.
Гар, хулгана, камер, сканнер зэрэг оролтын тєхєєрємж
нь компьютерт мэдээллийг оруулах їїрэгтэй.
Модем, сїлжээ карт гэх холбооны тєхєєрємжїїд нь єєр
байрлалд байгаа хїмїїсийг мэдээллээр холбоход тусалдаг.
Уян, хатуу диск, CD, DVD унших, бичих, Zip
зэрэг хадгалах тєхєєрємжїїд мэдээллийг эргэн дуудаж ашиглахад тусалдаг.
Компьютерийн тархи нь CPU, RAM юм. CPU нь програм
хангамжаас ирсэн зааврыг гїйцэтгэдэг чип (chip).RAM нь CPU-ийн мэдээлэл,
програмын зааврыг єєртєє агуулж байдаг
Компьютерийн систем нь програм хангамж (Software)
болон техник хангамж (Hardware) гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрддэг. Эдгээрийг
дараах байдлаар ангилж болно.
Програм хангамж
Системийн програм хангамж—System software
Хэрэглээний програм хангамж—Application software
Техник хангамж
Оролтын төхөөрөмжүүд—Input Devices
Гаралтын төхөөрөмжүүд— Output Devices
Төв процессор ба санах ой—CPU, RAM
Хадгалах төхөөрөмжүүд—Storage Devices
Холбооны төхөөрөмжүүд—Telecommunication Devices
Эх хавтан ба техник хангамжуудын холболтууд—Motherboard
and Hardware connections
Орчин үед компьютер нь зориулалтаасаа хамааран төрөл
бүрийн хэмжээ загвартай болсон. Бизнесийн хүрээнд хэдэн мянган хүнд нэгэн зэрэг
үйлчлэх хүчин чадалтай компьютерийг ашигладаг. Үүнийг супер компьютер (supercomputer),
толгой компьютер (mainframe computer), сүлжээ компьютерууд (minicomputer) гэж
нэрлэдэг. Хувь хүний хэрэглээнд ширээний компьютер (desktop computer), зөөврийн
компьютер (notebook), халаасны компьютерийг (Personal Digital assistant) ашигладаг.
Програм хангамж
Програм хангамж нь өгөгдөл боловсруулахын тулд
техник хангамж хэрхэн ажиллахыг удирдах зааврын цуглуулга юм. Програм
хангамжийг хэрэглээний, системийн гэж хоёр ангилдаг.
Системийн програм хангамж (System Software) нь
компьютерийг асаах үед техник хангамжийг таних, вирус шалгах, холболтыг удирдах
гэх мэт технологийн үйлдлүүдийг гүйцэтгэдэг.
Хэрэглээний програм хангамж (Application software)
нь интернетэд хандах, үзүүлэн бэлтгэх, тоглоом тоглох, текст, хүснэгт
боловсруулах гэх мэт мэдээллийн үр дүнг гаргах үйлдлүүдийг гүйцэтгэнэ.
Хэрэглээний програм хангамж
Персональ компьютер хэрэглэгчид нь өөрийн хэрэгцээнд
зориулсан програм хангамжийг хэрэглэдэг. Үүнийг компьютерийн шинжлэх ухаанд
хувь хүний бүтээмжийг дээшлүүлэх буюу “Хэрэглээний програм хангамж” (Personal
Productivity Software) гэж нэрлэнэ. Хэрэглэгч хэрэглээ, зорилгоосоо хамааруулан
ямар програм хангамж хэрэглэхээ сонгодог. Жишээ нь: санхүүгийн тайлан шалгах,
интернет ашиглан төлбөр тооцоо хийх үед санхүүгийн програм хангамж зайлшгүй
шаардлагатай болдог. Ажлын бүтээмжийг дээшлүүлэхийн тулд багц програм
хангамжийг ашиглана. Багц програмд ихэнхдээ хоорондоо уялдаа холбоотой
ажилладаг програм хангамжийн сан байдаг. Жишээлбэл албан хэрэгцээнд текст
боловсруулах, веб хуудас зохиох, графиктай ажиллах, үзүүлэн бэлтгэх, хүснэгтэн
мэдээлэл боловсруулах, мэдээлэл удирдах, харилцаа холбооны дамжуулалт,
өгөгдлийн баазтай ажиллах гэсэн програмуудаас бүрддэг. Ийм багц програмуудын
цонхны элементүүд нь ижил төстэй учраас эдгээрийг удирдахад хялбар байдаг. Мөн
багцын бүрэлдэхүүнд байгаа нэг програмаас нөгөөд холбогдон ажиллахад хялбар байдаг.
Жишээ нь, Microsoft Word, Excel, PowerPoint гэх мэт Microsoft Office
програмын байх програмуудад үсгийг хэлбэржүүлэх үйлдлийг ижил аргаар
гүйцэтгэдэг. Хүснэгт 1-т Microsoft Office, WordPerfect Office X4 Professional
Edition, Lotus IBM Smart Suite багц програмуудын бүрэлдэхүүн програм
хангамжуудыг харууллаа.
Хүснэгт 1
Хэрэглэгч үндсэн програм хангамжуудыг хэрэглэж дадсанаар цаашид үйл ажиллагааны хүрээнээс хамаарч өргөн хүрээнд ажиллах боломжтой болно.
Хүснэгт 1
Microsoft Office
|
WordPerfect Office X4 Professional
Edition
|
Lotus IBM Smart Suite
|
|
Үндсэн програм хангамж (Basic Personal
Productivity Software)
|
|||
Текстэн мэдээлэл боловсруулах
|
Word
|
WordPerfect X4
|
Word Pro
|
Хүснэгтэн мэдээлэл боловсруулах
|
Excel
|
Quattro Pro X4
|
Lotus1-2-3
|
Үзүүлэн бэлтгэх
|
PowerPoint
|
Presentation X4
|
Freelance Graphics
|
Мэдээлэл удирдах
|
Groove
|
Organizer
|
|
Харилцаа холбоо
|
Outlook
|
||
Өргөтгөсөн програм хангамжууд (Extended
Personal Productivity Software)
|
|||
Вэб хуудас бэлтгэх
|
SharePoint Designer
|
Trellix
|
Face Site
|
Хэвлэлийн эх бэлтгэх
|
Publisher
|
Trellix
|
|
График зурагтай ажиллах
|
PhotoDraw
|
||
Өгөгдлийн баазтай ажиллах
|
Access
|
ParadoxÒ X4
|
ApproachÒ
|
Хэрэглэгч үндсэн програм хангамжуудыг хэрэглэж дадсанаар цаашид үйл ажиллагааны хүрээнээс хамаарч өргөн хүрээнд ажиллах боломжтой болно.
Системийн програм хангамж
Системийн програм хангамжийг үйлдлийн системийн, үйлчилгээний програм хангамж гэж 2 ангилна.
No comments:
Post a Comment